Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 46 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН

   IMG 0032Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн есдүгээр хуралдааныг сумын соёлын төвд хийв.
Хуралдааныг  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Мөнхзориг удирдав. Хуралд төлөөлөгч  Т.Мөнхзориг, Ц.Долгорсүрэн, Ц.Буманбуян, Ц.Шаравжамц, Д.Хандсүрэн, Р.Батсүх, Х.Чинзоригт, Д.Баатардалай, Д.Лувсанбалдан, Д.Жамъяншарав, Д.Найдан, Ч.Цэвэлхорлоо, Ч.Баяраа, Д.Алтангэрэл, Д.Дагвабазар , Ш.Цэрэндорж,

Ш.Мөнхзул, Б.Буяндалай, С.Отгонсүрэн, Ш.Мөнхбат нар  хуралдаанд хүрэлцэн ирэв. Төлөөлөгч Ц.Баярмаа  чөлөөтэй тул хуралд оролцоогүй.   Хурлын ирц 95,2 %  тай байв.
 Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит есдүгээр хуралдаанд урилгаар 41 хүн оролцов.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есдүгээр хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцүүлэв.
    ХЭЛЭЛЦСЭН НЬ:
1.    Сумын 2015 орон нутгийн төсөв батлах тухай
2.    Сумын 2014 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилтийг дүгнэх тухай    
3.    2015 оны  орон нутгийн хөгжлийн сангийн эрэмбэлсэн жагсаалт баталж,
2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт,тодотгол хийх тухай
4.Сумын газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай   зэрэг асуулуудыг хэлэлцүүлж  дараахь шийдвэрүүдийг гаргав.
ШИЙДВЭРЛЭСЭН нь.
1.    Сумын 2015 орон нутгийн төсөв, 2015 оны орон нутгийн хөгжлийн
сангаар эрэмбэлсэн жагсаалтыг ИТХурлын хуралдааны 01 тоот
2.Сумын 2014 онд эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн
хэрэгжилтийг  ИТХурлын хуралдааны 02 тоот   
3.2014    оны орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт  
оруулж, тодотгол хийх тухай  ИТХурлын хуралдааны 05 тоот
4.Сумын газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний хэрэгжилт,
2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ИТХурлын хуралдааны 03 тоот  
1.    Санал хүргүүлэх тухай ИТХурлын 04 тоот тогтоолуудаар тус тус баталж
шийдвэрлэв.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул ИТХурлын дарга Т.Мөнхзориг хуралдааныг хааж  үг хэлж, хуралдааныг 01 цаг 40 минутанд хаав.

sant