Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 46 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

МЭНДЧИЛГЭЭ

Байгалийн гоо үзэмж цогцолсон үзэсгэлэнт сайхан хангай Батхаан уулаараа овоглосон Эрдэнэсант нутгийнхаа нийт ард иргэд, сумтайгаа  амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон бүх хүмүүст энэхүү цахим хуудсаар дамжуулан чин сэтгэлийн хүндэтгэл өргөе.
Нутгийн Өөрөө удирдах байгууллагын 7 дахь удаагийн сонгуулиар сонгогч олныхоо итгэл найдварыг хүлээж байгуулагдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хугацаандаа сумынхаа хөгжил цэцэглэлт болон ард иргэдийнхээ амар тайван, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх, нутгийн удирдлага, орон нутгийн хурлын оролцоог бүх түвшинд дээшлүүлэх, чанаржуулах, сумын эдийн засаг, нийгмийн чадавхи бололцоог улам бүр нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй, хурдан шаламгай шийдвэрлэж ажиллахын төлөө сумын  Засаг дарга, Тамгын газар, төрийн албан хаагчид, төрийн ба төрийн бус байгууллагуудын оролцоонд түшиглэн нягт хамтран ажиллана.
Сумын эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх зорилт, хөгжлийн хөтөлбөрүүдийг батлах, хяналт тавих,  төсвийн орлого, зарлагын хяналтыг сайжруулах, иргэний нийгмийн байгууллагыг идэвхтэй ажиллуулах, бодлого шийдвэр гаргах, хяналт тавих түвшинд иргэдийн оролцоог өргөжүүлэх,иргэд олон нийттэйгээ амьд холбоог бий болгож, ухуулга сурталчилгаа, санал шүүмжлэлийн мөрөөр зохиох ажлыг чанаржуулах, хурлын байгууллагын материаллаг бааз, ажиллах нөхцөл боломжийг дээшлүүлэх, хурал засаг даргын үйл ажиллагааны  нэгдмэл  байдлыг хангах, хурлын төлөөлөгчидийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, зохион байгуулсан  үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчлах, иргэдэд хүргэх  ажлыг тогтмол хийж хэвшүүлэхээр зорьж байна.
Эрдэнэсант сум маань өдрөөс өдөрт өргөжин хөгжиж, иргэд маань аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

sant