Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 21 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

ТӨВ АЙМГИЙН ЭРДЭНЭСАНТ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 2015-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ

ЗОРИЛГО:
     Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ны 12 дугаар тогтоолоор батлагдсан” Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, Монгол Улсын засгийн газрын 2013 оны 295 тогтоолоор батлагдсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2015 оны  А/302 дугаар тушаалаар батлагдсан “Сургалтын цөм хөтөлбөр батлах тухай”, 2015-2016 оны хичээлийн жилд дэвшүүлсэн улс, аймгийн зорилтын хэрэгжилтийг хангах.


    ЗОРИЛТ:
    1. БСШУ-ны сайдын 2015 оны 03 тоот албан даалгаврыг биелүүлж ажиллана.


    2. Хамран сургалтыг өмнөх хичээлийн жилээс бага боловсролд 0.5% дунд боловсролд 0.4%-иар тус тус нэмэгдүүлж, мэргэжлийн багшийн хангалтыг 100%-д  хүргэнэ.
    3. Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. /хүүхэд нэг бүртэйгээ өөриймсөгөөр ярьж хамтран ажилладаг оюунлаг багш/
    4. Багш бүр хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй технологийг нэвтрүүлж, хүүхдийн бие даан бүтээлчээр суралцах чадварыг хөгжүүлэн сургалтын чанар үр дүнг дээшлүүлнэ.
    5. Хүүхэд бүрийг урлаг, спортын дугуйлан секцэд бүрэн хамруулж бөхийн спортын  бүсийн шигшээ баг хичээллэх, бэлтгэлийг ханган материаллаг баазыг бэхжүүлнэ.
    6. Багш бүр 2-оос доошгүй цагийн сонгон секц дугуйланг үр  дүнтэй хичээлүүлнэ. /Захирал, Сургалтын менежер, Нийгмийн ажилтан, Номын санч, Эмч, Дотуур байрны багш, суманд амьдардаг ардын авьяастан нар хамрагдана/
    7. Ерөнхий шалгалтын дундажийг хичээл тус бүрээр 500-аас  дээш оноонд  хүргэнэ.
    8. Сургууль завсардалт гаргахгүй.
    9. Багш ёс зүйн дүрмийн зөрчил гаргахгүй.
    10. Хүүхэд бүрийг ном  бүтээлчээр унших арга барилд сургаж, анги бүр ангийн номын сантай болж, дотуур байрны номын сан, сургуулийн номын фондыг баяжуулна.
    11. Үдийн цай хөтөлбөр, дотуур байрыг эрүүл аюулгүй хоол хүнсээр хангаж ажиллах.
    12. Дотуур байрыг стандартын дагуу 100% тохижуулж хүүхдийн сурч амьдрах таатай орчин бүрдүүлнэ.
    13. Сурах бичгийн хангалтыг 100%-д хүргэнэ.
    14. Багшийг ажлын  байран дээр мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.
    15. Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж иргэдийг насан турш суралцах хэрэгцээ сонирхолд нийцүүлэн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулна.
    16. Эцэг эх, аж ахуй нэгж байгууллагын хамтран ажиллах боломж бололцоог нэмэгдүүлнэ.
    17. Мэдээлэл зүй, Физик, Хими, Биологи, Гадаад хэл, Технологийн кабинетуудыг шаардлагын дагуу өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан тохижуулж сурагчдын сурч боловсрох таатай орчин болгоно.

sant