Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 53 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

10-Р САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Математик мэдээлэл зүйн багц: Сумын засаг дарга болон Математикийн цаг сонины нэрэмжит Математикийн олимпиадыг явуулж анги тус бүрээс аваргуудыг тодруулан нэгдсэн анализ хийж өмнөх жилээс 0,3% -иар ахисан үзүүлэлттэй байгаа нь математик сэтгэлгээ оюуны чадвар зохих шатанд ахисан үзүүлэлттэй байна. Сүүлийн 3 жил дараалан зохион байгуулж байгаа нь сурагчдын хүсэн хүлээдэг оюунаа шалгах шалгуур болсон байна.

iii11

 

Өөртөө итгэлтэй эрүүл чийрэг Зөв Монгол хүүхэд төлөвшүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдын дунд сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 8,9 ангийн сурагчдаас сургуулийн сагсан бөмбөгийн шигшээ багт сурагчдыг шалгаруулан авсан бөгөөд шилжин явах цомыг 11б ангийн хамт олон гардан авч сургуулийн шилдэг тоглогч, довтлогчууд шалгарлаа.
    Биеийн тамрын багцын багш нар бие бялдарыг хөгжүүлэх чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорилыг амжилттай авч дууслаа.Сурагчдын бие бялдар авхаалж самбааг сорьсон Намрын спратикиад спортын тэмцээнийг 6 ангилал 2 үе шаттай зохион байгуулж  1-р шатанд анги тус бүр өөрсдийн аварга сурагчдаа шалгаруулж сургуулийн аваргын төлөө өрсөлдлөө. Энэ уралдаанд Л.Цэнд багштай 2а анги, С.Сэрээтэр багштай 4а анги, Д.Нэргүй багштай 6б анги, А.Тамир багштай 12а ангиуд тэргүүн байр эзэлж спортын тэргүүний ангиар шалгарлаа.

iii22

Хэл уран зохолын багцтай хамтран сургуулийн номын баярын үйл ажиллагааг  Бид номонд дуртай –Олуулаа уншъя уриан дор төлөвлөгөө гарган зохион байгуулж анги бүр нийтээрээ заавал чээжлэх чөлөөт сонголт хийж унших, жүжигчлсэн хийх, уншсан номын дүр бүтээх, номын богц хийх гэх мэт сурагчдын авьяас хөдөлмөрийг дэмжсэн үйл ажиллагаанууд явагдаж эцэг эх, ард иргэдэд нээлттэй тайлангаа тавилаа. Мөн 1-12 ангийн сурагчдын дунд Уран уншлагын уралдаанд Зөв бичих чадварыг шалгаж нэгдсэн анализ хийж ахиц амжилтыг тооцлоо.
    Монгол хэлний журамлагдсан үгсийг анги бүр ил тод байрлуулан сурталчилж байна

iii33

Багш бүр өөрийн болон онцлогоосоо хамаарч сурагчдын ахиц амжилтыг үнэлэх шалгуур үзүүлэлттэй болж явц, үр дүнг суралцагч эцэг эхэд тайлагнан сургалтын менежер ЗАН-д танилцууллаа.ахиц амжилтын зорилго төлөвлөлтийг хэрхэн дээшлүүлэх талаар хэлэлцэж туршлагаа хуваалцан ажиллаж байна.
    Багш бүр ээлжит хичээлийн төлөвлөлтийг сурагчдын сурч мэдэх хүсэл сонирхлыг төрүүлэхүйц байдлаар бэлтгэн зохион байгуулах, ээлжит бүрийг хэрэглэгдэхүүнтэй /масстай/  заах зорилт тавьж ажиллаж сургалтын менежер ЗАН-ийн ахлагч нар 7 хоногт 2-оос доошгүй хичээлд сууж зөвлөгөө өгч ажиллаж байна.

iii44

Туршлага хуваалцах , харилцан суралцах зорилгоор судалгаат хичээлийг графикийн дагуу багш нараар заалган хэлэлцүүлэг хийж байгаа нь багаар ажиллах, бусдаас суралцах замаар багш бүр ур чадвар, арга зүйгээ  дээшлүүлэх, хөгжүүлэх боломжийг нээн өгч байна гэж үзэж байна.

 

sant