Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 43 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Бөмбөөлэй цэцэрлэг 2016

 

2016 онд бид байгууллагын зорилтоо улс, аймаг сумын зорилтод тулгуурлан  Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх,  төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2015 оны эцсийн хүн амын тоогоор сумын хэмжээнд 2-5 насны 355 хүүхэд байхаар статистак мэдээ гарчээ.

tsetserleg

 

 

 

 

 

 

Эдгээр  хүүхдүүдийн судалгааг багийн засаг дарга нартай хамтран овог нэр, нас, хүйс, регистрийн дугаарыг тулган гаргалаа.  Үүнээс цэцэрлэгийн өдрийн бүлэгт- 155, хувилбарт сургалтанд -143, Гэртээ хүмүүжиж буй-24, сумаас гадуур цэцэрлэгт хамрагддаг-29, ЕББДС-д-4 байна. Одоогоор тойргийн хүүхдийн  85,3% -ийг сургуулийн өмнөх боловсролд хамруулаад байна. . Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг төр засаг маань 100% хариуцдаг болоод удаж  байгаа бөгөөд 2016 оны 10-р сараас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 1100 төг байснаа  нэмэгдэж 1650 төг болсноор хоолны илчлэгийн хэмжээ ч нэмэгдсэн.

 Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн  хүүхдүүдийн дунд Цагаан сар-Ёс заншил тэмцээнийг АХА хэлбэрээр зохион байгууллаа. 1-р байранд Насанжаргалын Гомбожав 2-р байранд Шаравнямбуугийн Урлаг-Эрдэнэ нар шалгарлаа. 3-р сард Ээжийн баяр-Бидний баяр өглөөлгийг ангиудын хүрээнд зохион байгуулж ээжүүддээ хүүхдүүд нь  өөрсдийн хийсэн зүйлсээр бэлэг барьцгаалаа.

 

Багш нарын баяр угтаж хамт олны дунд зохион байгуулсан  гар бөмбөгийн тэмцээнд Х.Мөнхбаяр ахлагчтай баг тэргүүлж алтан медиалийн эзэд болцгоолоо.  Бүтээлч багш шалгаруулах уралдаанд багш нар тухайн онд хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргахад  Багш Д. Нарангаравуу тэргүүлж оны бүтээлч багш”–аар шалгарлаа.  Багш нар Улаанбаатар хотын 70, 101-р, цэцэрлэг, Төв Аргалант, Лүн сумдын цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай  танилцаж туршлага судалсан.

 

Цэцэрлэгт ажиллаж байсан ахмад настнуудаа 3-р сарын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр мартын 8 нд сумын Нэгэн үеийн эгэл бүсгүйчүүд хүндэтгэл ёслолын арга хэмжээнд оролцуулах ажлыг сумын ИТХ, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа

 

sant