Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 23 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Төв аймгийн нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017.03.21-ний өдөр Эрдэнэсант суманд зохион байгуулагдлаа.

IMG 2619Төв аймгийн нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017.03.21-ний өдөр Эрдэнэсант суманд зохион байгуулагдлаа.  Өдөрлөгийн хүрээнд сумын иргэдэд сургалт, танилцуулга хийж Нийгмийн Бодлогын Хэлтсийн харьяа Агентлагуудийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлдэг үйлчилгээг сурталчлах

, иргэдэд газар дээр нь түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ хүргэх,мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, иргэдтэй уулзах, тэдний санал хүсэлтийг  сонсч шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаа явагдлаа. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т НБХэлтэс, ХХҮГазар – дэд дарга О.Оюунгэрэл 5 мэргэжилтэн, ХГБЗХГазар – дарга Д.Бадамцэцэг 2 мэргэжилтэн,ЭМНДХэлтэс – дарга Б.Оюунтуяа 3 мэргэжилтэн нийт – 14 хүний бүрэлдэхүүнтэй  ажиллалаа. Мөн өдөрлөгийн хүрээнд сумын иргэд,хүүхэд залуучуудтай уулзалт зохион байгуулах, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймгийн 2017 оны үндсэн чиглэл, Ажилтай орлоготой иргэн урианы жилийн ажлын хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл, танилцуулга хийж, салбарын үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилсан чухал арга хэмжээ боллоо.

sant