Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 8 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшинг тогтоох судалгааны ажил эхэллээ

Монгол улсын засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тэмдэглэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/08 дугаар тушаалаар Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амжиргааны түвшинг тогтоох судалгааны ажил 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс улс орон даяар эхэлж буйтай холбогдуулан Эрдэнэсант суманд мөн амжиргааны түвшин тогтоох судалгааны нээлтийн арга хэмжээ болжIMG 2797 Засаг даргын орлогч Г.Баттайван, ИТХ-ийн дарга Ц.Шаравжамц,  ХХҮГазарын мэргэжилтэн П.Байгальхүү нар иргэдэд сургалт мэдээлэл хийсэнээр 11:00 цагт албан ёсоор өрхийн амжиргааны түвшинг тогтоох  судалгааны ажил эхэллээ.

Ажлын  хэсгийг сумын ЗДТГ-ын дарга Б.Сарантуяа ахалж, нарийн бичгийн даргаар ХХҮГазарын мэргэжилтэн П.Байгальхүү, 4 тоологчийн хамт 2017.03.31-2017.04.09-ний өдрийг дуустал ажиллах юм. Тус судалгаанд хамрагдахаар манай сумаас 792 өрхийн жагсаалт үүссэн ба 18-аас доош насны хүүхэдгүй ч судалгаанд хамрагдахыг хүссэн иргэд ХХҮГазарын мэргэжилтэн П.Байгальхүүд судалгаанд хамрагдах хүсэлт өргөдлөө өгч болох юм. Уг судалгаагаар:
1.    Улс аймгийн хэмжээнд өрхийн амжиргааны түвшинг бодитой тодорхойлох
2.    Үндэсний хэмжээний өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг шинэчлэх
3.    Төрөөс хэрэгжүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх
4.    Төрөөс үзүүлж байгаа нийгмийн  хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх, хүртээмжтэй хамруулах,хэрэгжилт үр дүнг үнэлэхэд ашиглах юм. Иймд иргэд заасан хугацаанд гэртээ байж, бичиг баримтаа бэлэн байлгахын зэрэгцээ мэдээллээ үнэн зөв өгөхийг санууллаа

 

sant