Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 34 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр. Тендер шалгаруултын нэр:Төв аймгийн Эрдэнэсант сумын  Засаг даргын Тамгын газрын  захиалгаар сумын төсөвт байгууллагуудад шатахуун, шатах тослох материал худалдан авах    
Тендер шалгаруулалтын дугаар: Б/2016/03 Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газар нь орон нутгийн болон улсын төсөвт байгууллагуудад шатахуун, шатах тослох материал  нийлүүлэх  үнийн санал бүхий битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна.

 

Үүнд:Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014,2015 онуудын борлуулалтын дундаж хэмжээ  санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсвэл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үнийн дүнгийн 40 хувиас багагүй     
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын тайлан, аудитын дүгнэлийн хамт, тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх
Сүүлийн 2 жилд нийлүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014,2015 онд нийлүүлсэн ижил төрлийн  бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүйШатахуун, шатах тослох материал худалдах тусгай зөвшөөрөлтэй байна. Тендерийн баталгаа шаардахгүй. Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ худалдан авахдаа бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  нэг  хувийг нь  50000 төгрөгөөр, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.      
Дансны дугаар:Төрийн сан банк. 142052400.Төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ. Тендер түүнийг нээсэн өдрөөс 45 хоногийн хугацаанд  хүчинтэй байна.Тендерийг 2016  оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 цаг 00  минут хүртэл хүлээн авах ба нээлтэнд оролцохыг хүссэн оролцогчдыг байлцуулан мөн өдрийн 16 цаг 00 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй. 

 Хаяг: Төв аймгийн Эрдэнэсант сумын
Засаг даргын Тамгын газар. Засаг даргын орлогчийн өрөө.
Үнэлгээний хороо.
Утас: 9191-7397, 9667-3243, 9665-5605, 9665-5605, 9117-4569, 9661-6567.
Э-мэйл хаяг: uugaa8481@yahoo.сом

sant