Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд Нэг зочин ба Гишүүд байхгүй онлайн байна

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр.     

Тендер шалгаруултын нэр:Төв аймгийн Эрдэнэсант сумын  Засаг даргын Тамгын газрын  захиалгаар ЕБС, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төвд хүнсний бүтээгдэхүүн худалдан авах    
    Тендер шалгаруулалтын дугаар: Б/2016/04
     Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газар нь ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, эрүүл мэндийн төвд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх эрх бүхий этгээдийг  бүх багцад болон сонгосон багцдаа үнийн санал бүхий битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
    Тендер нь багц 01:Мах, багц 02:Сүү сүүн бүтээгдэхүүн, Багц 03:Хүнсний бусад  бүтээгдэхүүн,  Багц 04:Төмс хүнсний ногоо гэсэн 4 багцаас бүрдэнэ.   
    Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2014,2015 онуудын борлуулалтын дундаж хэмжээ  санал болгож буй багцын үнийн дүнгийн 100 хувиас багагүй


    Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:Харилцах дансны мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, эсвэл түүнтэй тэнцэх зээлжих баталгаа нь санал болгож буй үний дүнгийн 40 хувиас багагүй     
    Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2014, 2015 онуудын тайлан, аудитын дүгнэлтийн хамт, тайлан e-balance цахим бүртгэлд шивэгдсэн байх
    Сүүлийн 2 жилд нийлүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2014,2015 онд нийлүүлсэн ижил төстэй бараа нийлүүлэлтийн өртгийн дундаж хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй, /сүүлийн 2 жилийн аль нэг жилд нь тухайн багцад нийлүүлэх бараатай ижил барааг нийлүүлсэн туршлагатай байх/
    Тусгай зөвшөөрөл шаардахгүй
    Тендерийн хамт тендерт оролцогчид оролцож буй багц тус бүрд тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 01:Мах  519 250 төгрөгийн тендерийн баталгаа
Багц 02: Сүү, сүүн бүтээгдэхүүн 85 170 төгрөгийн тендерийн баталгаа
Багц 03: Хүнсний бусад бүтээгдэхүүн 658 083 төгрөгийн тендерийн баталгаа
Багц 04: Төмс,хүнсний ногоо 117 068 төгрөгийн тендерийн баталгаа тус тус ирүүлнэ.
        Тендерийн баталгааны хугацаа:2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хүчинтэй.
    Тендерийн баримт бичгийг /хүсвэл нэмэлт хувийг/ худалдан авахдаа бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  нэг  хувийг нь  50000 төгрөгөөр, эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.      
Дансны дугаар:Төрийн сан банк. 142052400.Төлбөрийг цахим хэлбэрээр хийнэ.
    Тендер түүнийг нээсэн өдрөөс 45 хоногийн хугацаанд  хүчинтэй байна.
    Тендерийг 2016  оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00  минут хүртэл хүлээн авах ба нээлтэд оролцохыг хүссэн оролцогчдыг байлцуулан мөн өдрийн 11 цаг 00 минутад нээнэ.
    Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
    Дотоодын давуу эрх тооцно. /Тендерт оролцогч нь дотоодын давуу эрх тооцуулах хүсэлтэй бол албан хүсэлт ирүүлэх бөгөөд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 103 дугаар тогтоол, 2014 оны 18 дугаар тогтоол, Сангийн Сайдын баталсан давуу эрх тооцох аргачлалын  шаардлагыг хангаж буйг нотлох баримтыг хавсаргаж ирүүлнэ/

Хаяг: Төв аймгийн Эрдэнэсант сумын
Засаг даргын Тамгын газар. Засаг даргын орлогчийн өрөө.
Үнэлгээний хороо.
Утас: 9191-7397, 9667-3243, 9665-56-05, 9117-4569, 9661-6567
Э-мэйл хаяг: uugaa8481@yahoo.сом

sant