Холбоос баннер

ith

zdtg

bzd

ebs

eruul mend

st

tsetserleg

Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 3 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

Архидан согтуурахтай тэмцэх талаар дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

Архидан согтуурахтай тэмцэх талаар дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх
ажлын   хүрээнд:

2013.04.10                                                                                                            

      2012 оны 02-р сарын 10-нд Соёлын төвд Архигүй нийгмийн төлөө хамтдаа уриан дор иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн өнөөгийн чиг хандлагыг тодорхойлоход сум орон нутгаас анхаарах зарим асуудлаар сумын хэмжээнд 1 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулахад 45 иргэнийг оролцуулав.


      Мөн 02-р сарын 11-ны өдөр Эрүүл мэндийн төв, Аймгийн ЭМГ ГХУСАЗЗ, Хэсгийн төлөөлөгчтэй залуучуудын холбоотой хамтран дээрхи уриан дор “Өдөрлөг” зохион байгуулж нийт 43 иргэн хамрагдаж, Аймгийн Эрүүл Мэндийн газрын мэргэжилтэн н. Болормаа “, Л. Цэрэнноров нар сургалт зохион байгуулав.
    Тус сумын хэсгийн төлөөлөгч  дэслэгч М. Эрболд нь ахуйн хүрээнд гарсан архидан согтуурсан 15 этгээдэд зохих арга хэмжээг авч ажилласан байна.
      Аймгийн Засаг даргын захирамжаар 7 хоногийн лхагва гариг бүрт болон оройн цагаар архи зардаг дэлгүүрүүдийн цагийн хуваарьт нь хяналт тавьж, сумын төвийн ААНБ-н харуул манааг ажлын байранд архи уухгүй байхад 14 хоногт 1 удаагийн шалгалтыг  6 удаа зохион байгуулав.
     01-р сарын 23-ны өдөр 2-р багийн нутагт байрлах “Цагаан-Уул” “Хангай” хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийхэд зөвшөөрөлгүй тамхи худалдаалж байсныг илрүүлэн эд зүйлсийг хураан авч, ......... төгрөгний эд зүйлсийн улсын орлого болгов.
    ГХУСАЗЗ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, хэсгийн төлөөлөгч, МЭҮТ-ийн мэргэжилтэн, ТЗХЭЗА-тай хамтран  сумын хэмжээнд 2,3,5-р сард 9 хүнсний дэлгүүрт хяналт шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу 3 удаа  хийлээ. Хяналт шалгалтаар Хөшгийн уулс ирээдүй хоршоо, баянзүрх ээж хоршоо зэрэг дэлгүүрийн архи худалдаалах тусгай зөвшөөрлийг түр хураан авч, дахин стандартыг хангуулж ажиллахыг үүрэг болгов.


                       ТАЙЛАН ГАРГАСАН:
                      ТЗХЭЗА                                     Л. ЦЭРЭННОРОВ

sant