Холбоос баннер

ith

zdtg

bzd

ebs

eruul mend

st

tsetserleg

Тогтоол шийдвэр

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

Дэлгэрэнгүй...
 

Онлайн зочид

Бидэнд 49 зочид ба Гишүүд байхгүй онлайн байна

2017 ОНЫ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАЛТЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ТАЙЛАН

Эрдэнэсант сум                                                                                                      2017.04.071.    2017 онд орон нутгийн хөгжлийн сан болон улс, орон нутгийн төсвөөр  худалдан авах бараа, ажил,  үйлчилгээний  ерөнхий төлөвлөгөөг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  сумын ИТХ-ын  3-р хуралдааны 1-р тогтоолыг үндэслэн,  Монгол Улсын Сангийн Сайдын 2012 оны 264 дүгээр тогтоолд зааснаар боловсруулж,  сумын Засаг даргаар батлуулан, холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэн, Сумын вэбсайтад байршуулж, Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим мэдээлэл, шилэн дансанд

шивж оруулсан.
2.    2017 онд ОНХС-ийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөнд 6 ажил, 1 арга хэмжээ,  улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авах төлөвлөгөөнд 5 бараа тусгагдсан. .
3.    2017 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу
-    Улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудад цахилгаан эрчим хүч худалдан авах үйл ажиллагааг Монгол Улсын ТБОНӨХБАҮХАТХ-ийн 34.1.2-д заасны дагуу гэрээ шууд байгуулах аргаар явуулсан.
-     Улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудад дулааны эрчим хүч худалдан авах үйл ажиллагааг Монгол Улсын ТБОНӨХБАҮХАТХ-ийн 34.1.3-д заасны дагуу гэрээ шууд байгуулах аргаар явуулсан. “ЭЛ СИ БИ” ХХК-тай ЗДТГ, ЕБС, ЭМТ, Хүүхдийн цэцэрлэг халаалт дулааны гэрээ байгуулан ажиллаж байна.
-    Улсын болон орон нутгийн төсөвт байгууллагуудад шатахуун, шатах тослох материал  худалдан авах тендерийг харьцуулалтын аргаар  зарлаж, “Магнай трейд” ХХК шалгарч, Эрдэнэсант суман дах  ШТС-тэй гэрээ байгуулан ажиллаж  байна.
-    ЕБС, ЭМТ, хүүхдийн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх 4 багцтай нээлттэй тендерийг зарлаж, мах, сүү сүүн бүтээгдэхүүн, бусад хүнсний бүтээгдэхүүний багцад  “Ундрах сүндэр” ХХК, төмс, хүнсний ногооны багцад “ Уртын буян” ХХК шалгарч, гэрээ байгуулсан.
-    ЕБС-ийн бага ангийн сурагчдад ”Үдийн цай“ нийлүүлэх тендерийг харьцуулалтын аргаар зарлаж, “ Ундрах сүндэр”  ХХК шалгарсан. 4.    Тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, тогтоомжид заасан хугацаанд хийж, энэ жилийн худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил, гомдол гараагүй.
5.    Төсөвт байгууллагууд жилийн төсөв батлагдмагц  бараа, ажил, үйлчилгээ  худалдан авалтын төлөвлөгөөг гаргаж, төсвийн шууд захирагчаар  батлуулан хэрэгжүүлсэн. Санхүүгийн албанаас  зүгээс худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд  хяналт тавин ажиллаж байна.
Тайлан мэдээ гаргасан: Сумын Засаг даргын орлогч                           /Г.Баттайван/

sant