Газар өмчлүүлэх тухай

Газар өмчлүүлэх тухай

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-ийн 1 дэх заалт, 14 дүгээр зүйлийн 1-ийн нэг, гурав, 21 дүгээр зүйлийн нэг, хоёр , Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь.

 

1. 2005 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр өвчилж авсан газар нь кадастрын зураглал хийгдээгүй байхад “Гэр бүлийн хэрэгцээний зориулалт”-аар одоо эзэмшиж байгаа газраа   өмчлөн авах хүсэлт гаргаж уг газрыг өмчлөн авсан боловч газрын хэмжээ өөрчлөгдсөн учраас   4-р багийн иргэн нф62070218 регистрийн дугаартай Боржигон овогт Цэрэндоржийн Цэнд-д   Улаанхудагийн 5 дугаар баг, 1-р хороолол, 12-р гудамжны 108 тоот, 18461243465341 нэгж талбарын дугаартай, 770 м2  буюу 492800 төгрөгийн үнэ бүхий газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн өмчлүүлсүгэй.

2.Газар өмчлөгч нь өмчийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.28 дугаар зүйлийн заалтуудын дагуу захиран зарцуулахыг газар өмчлөгч Ц.Цэнд-д зөвшөөрсүгэй.

3. Захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Газрын даамал Д.Мядагмаа, ХЭЗүйн ажилтан Л.Атарбаяр нарт үүрэг болгосугай.

4. Энэ захирамж гарсантай холбогдуулан 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 47 тоот захирамжийн хавсралт 24-рт бичигдсэн өмчлөгчийг хүчингүйд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                             Б.БУЯНДАЛАЙ

sant