Сумын эрүүл мэндийн төв

Эрүүл мэндийн төв нь 12 ортой үзлэгийн хэсэг, хэвтэж эмчлүүлэх хэсэг, төрөхийн хэсэг, гал тогоо, угаалга, ариутгалын хэсэг, аж ахуйн хэсгээс бүрдэнэ.

 

Жилдээ 400-500 хүн хэвтэж эмчлүүлдэг. 2013 оны 1-р улирлын байдлаар 147 хүн хэвтэж эмчтлүүлсэн байна. Эмч мэргэжилтнүүдийн хангалтын хувьд 10000 хүнд их эмчийн хангалт 10,9%, дунд мэргэжилтнүүдийн хангалт 32.7%, үүнээс бага эмчийн хангалт 17,4%, сувилагч 13%-тайбайна. Сумын эмнэлэгийн лабораторыг техник тоног төхөөрөмжөөр хангаж, 14 нэр төрлийн оношлогоо хийж, ЭХО оношилгоо, ЭКГ ээр  зүрхний эмгэгүүдийг оношлон зохих эмчилгээний асуудлыг шийдэж байна. 2013 оны 1-р улирлын нийт үзлэгийн тоо 1226 бөгөөд хамгийн түгээмэл өвчлөл даралт ихсэлт, ханиад томуу, ходоод гэдэсний шархлаа, бөөрний цочмог үрэвсэл байна.

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар  Эх нярайн эрүүл мэнд стратегийн хүрээнд сүүлийн 3 жилд эхийн эндэгдэлгүй ажиллаж байна. 2013 оны 1-р улирлын байдлаар 15 эх амаржсан байна.

Дархлаажуулалтын талаар

Залуу эцэг эхчүүдийг дархлаажуулалтын сургалтанд хамруулж,      0-2 насны хүүхдийг товлолын вакцинд сар бүр хамруулдаг. 2013 оны 1-р улирлын байдлаар дархлаажуулалтанд  бүх хүүхэд хамрагдаад байна.

Эмийн сангийн талаар : 2013 онд нийт хөнгөлөлттэй эмийн 5.360.000¥-ийн төсөв батлагдсанааас сар бүр 436.000¥-ийн хөнгөлөлттэй эм бичиж байна.   2013 оны 1-р улирлын байдлаар нийт 349 хүнд 1.756.636 ¥-ийн хөнгөлөлттэй эм олгоод байна.

sant