Сумын Ерөнхий боловсролын Бүрэн Дунд Сургууль

surguulЭнэ хичээлийн жилд 1-11 дүгээр ангийн 28 бүлэгт 823 хүүхэд суралцаж байна. Тус сургууль нь мэргэжлийн багшаар бүрэн хангагдаж, одоо 46 багш ажиллаж байна. Захиргаа аж ахуйн ажилтан болон үйлчилгээний туслах ажилчин нийт 42 албан хаагч ажилладаг. Сурагчдын дотуур байранд 100 малчны хүүхэд амьдарч, сурч, боловсорч байна.

ЕБС-ийн Уран жиргээ –2013 уншигчдын наадмыг амжилттай зохион явууллаа 1-5, 7-9, 10-11 бүлгүүдийн аварга сурагчдыг тодруулж 1-5 ангийн ангилалд 5в ангийн сурагч Э.Уранзаяа, 7-9 ангийн ангилалалд 8а ангийн сурагч Х.Доржжодов, 10-11 ангийн ангилалд 11а ангийн сурагч И.Өсөхбаяр нар тэргүүн байр эзэлж Төв аймгийн уран жиргээ-2013 уралдаан оролцон 21 сумын 70 гаруй уншигчдаас 8а ангийн сурагч Х.Доржжодов 1-р байр, 11а ангийн сурагч И.Өсөхбаяр Тусгай байр эзэлж Х.Доржжодов нь Улсын уралдаанд оролцох эрх авлаа.
Хөдөлмөрийн баатар дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит ААШ-лах үндэсний бөхийн 3-н үеийн чуулга барилдаанаас 10г ангийн сурагч Г.Батзориг 3-р байр хүрэл медаль, 10а ангийн сурагч Ч.Аюушжав А.Баттулга, Э.Батзориг нар шигшээ барилдаанд шалгаран оролцлоо. Мөн ААШ–лах МУ–ын гавъяат тамирчин Шаравжамцын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнд А.Тамир багштай баг тамирчид мөнгөн медаль хүртсэн амжилт гаргалаа.
Хаврын баяр цэнгээнт бүжгийн тэмцээн зохион явагдаж дүнгээ гаргалаа. Хаврын баяр цэнгээнт бүжгийн тэмцээнд А.Доржпагма багштай 3а ангийн хат олон 1-р байр , Д.Баярцэцэг багштай 8 ангийн хамт олон 1-р байр , Л.Цэнд багштай 4а ангийн хамт олон 1-р байр эзэлсэн амжилт гаргалаа.
Урлахуй-2013 уралдаанд Үндэсний хувцасны төрлөөр 10г ангийн сурагч М. Билэгдэмбэрэл, Өдөртутмын төрлөөр Э. Золзаяа , Авонгард хувцасны төрлөөр Э. Цогзолмаа, Гоёлын хувцасны төрлөөр 11а ангийн сурагч А. Солонго нар тус Тэргүүн байрыг эзэлж шилдэгийн шилдэг загвар өмсөгчөөр 11а ангийн сурагч Б. Тамир ,Шилдэг загвар өмсөгчөөр 10а ангийн сурагч Х. Нансалмаа, Дэгжин загвар өмсөгчөөр 10а ангийн сурагч Д. Лхам, Өсөх ирээдүйтэй загвар өмсөгчөөр 9а ангийн М. Аззаяа, 10в ангийн сурагч Б. Буманцэнд , Шилдэгийн шилдэг загвар зохион бүтээгчээр 10а ангийн сурагч Т. Ижилцэцэг Шилдэг загвар зохион бүтээгчээр 9в ангийн сурагч Б.Дулмаа нар шалгаран өргөмжлөл энгэрийн туузаар шагнагдлаа.
Улсын төрөлжсөн олимпиадын 2-н даваанд 38 сурагч 16 багш оролцлоо.Улсын төрөлжсөн олимпиадын II даваанд 38 сурагч 16 багш оролцлоо.
“Эрүүл биед саруул ухаан оршино” сэдэвт Сумын хүүхдийн 2-р чуулган 2013 оны 03 сарын 20-нд зохион явуулж нийт 160 гаруй сурагч, сумын удирдлага, багш нар оролцлоо. Чуулганаар Архи, Тамхи шинэ үеийн сонголт биш, Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрх, Сургуулийн орчин сурагчийн ариун цэвэр, хүүхдийн оролцоо ямар түвшинд байна, Багш сурагчийн ёс зүйд нөлөөлөх нь хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

sant